Сүрьеэгийн салбар 100 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Сүрьеэгийн салбар 100 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Сүрьеэ нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд 2021 онд ойролцоогоор 1.6 сая хүн нас баржээ.

Монгол Улсад сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхэн 100 жилийн ойд зориулсан "СҮРЬЕЭ СУДЛАЛ-100 ЖИЛД" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж, Монголын анагаах ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, АШУҮИС, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, сүрьеэгийн диспансер, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагын төлөөлөл нийт 140 гаруй төлөөлөгч оролцож байна.

Сүрьеэгийн чиглэлээр олон жилийн түүхэн хамтын ажиллагаатай төвүүдийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тухайлбал,

  • Японы Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ хариуцсан ерөнхий зохицуулагч Норио Яамада, тус хүрээлэнгийн Микробактерийн лавлагаа болон судалгаа шинжилгээний албаны нян судлалын хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор Акико Такаки
  • ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Г.Д.Дугоравагийн нэрэмжит Сүрьеэгийн клиникийн диспансерын Ерөнхий эмч, ОХУ-ын гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Кожевников Валерий Вениаминович, мөн тус диспансерын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор Зарбуев Антон Найданович тэргүүтэй нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Жун Хён тэргүүтэй нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Эрдэм шинжилгээний хурал нь дараах дөрвөн чиглэлээр зохион байгуулагдаж байна. Үүнд:

  • Сүрьеэтэй тэмцсэн түүх, ирээдүйн бодлого, төлөвлөлт судалгаа, хөгжүүлэлтийн шинэлэг арга
  • Глобаль эрүүл мэндийн асуудлууд
  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологи, шинэлэг арга хэмжээний үр нөлөө
  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн оролцоо

Эх сурвалж: ХӨСҮТ




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө