Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний 34 дүгээр олон улсын бага хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хоёр дах өдрөө үргэлжилж байна.
Тус бага хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгээс Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Түншлэл, нөөaц хөгжүүлэх газрын дарга Б.Туяацэцэг, Сайн дурын идэвхтний хөгжлийг дэмжих багийн ахлагч О.Билгүүн нар оролцож байна. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа бага хурлын үеэр “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилт”-ийн хэлэлцүүлэгт оролцон Үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагаа, ололт амжилт, тулгамдсан асуудал сэдвээр танилцуулга хийлээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жаган Чапагайнтай ажлын уулзалт хийлээ. Улмаар Олон улсын улаан загалмайн хорооны Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Жак дэ Маотай уулзаж, хүмүүнлэгийн тусламжийн багцад монгол хонины ноосон бүтээгдэхүүн, аньс, чацаргана зэргийг багтаах, Зүүн хойд Азийн агуулах төвийг Монголд байгуулах боломжийн талаар санал солилцсон байна.