"Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан" мэдээтэй холбогдуулж монголын аяллын компани "Turkish Airlines"-ын захиалгыг авахгүй гэж мэдэгдлээ

"Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан" мэдээтэй холбогдуулж монголын аяллын компани "Turkish Airlines"-ын захиалгыг авахгүй гэж мэдэгдлээ

Өнгөрөгч амралтын өдөр Улаанбаатараас Истанбулын чиглэлд явах гэсэн аутизмтай хүүхдийг Туркийн "Turkish airlines" компанийн бүртгэлийг хийж байсан ажилтан "бүртгэхээс татгалзсан" гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Учир нь "аутизмтай хүүхэд Turkish airlines онгоцоор зорчвол зорчигчдын тав тухыг алдагдуулна" гэх утгатай тайлбарыг хэлсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл монголын "AirPlane Travel Agency" аяллын компани "Turkish Airlines"-ын тасалбарын захиалга авахгүй болсноо мэдэгдсэн байна. Тус компани мэдэгдэлдээ, "Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан мэдээтэй холбогдуулан манай агентлаг Турк улсын аяллыг Turkish Airlines-р гаргахгүй болсноо үүгээр мэдэгдэж байна" гэжээ.