Д.Пүрэвдаваа: МАН, АН хоорондоо өрсөлдөж байгаа мэт жүжиглэхээ боль. Х.Нямбаатар АН-аас нэг, ХҮН-ээс нэг орлогчтой болж магадгүй

Д.Пүрэвдаваа: МАН, АН хоорондоо өрсөлдөж байгаа мэт жүжиглэхээ боль. Х.Нямбаатар АН-аас нэг, ХҮН-ээс нэг орлогчтой болж магадгүй

"Үндэсний эвсэл"-ээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Пүрэвдаваа нь НИТХ-ын сонгуулийн дараа Хотын дарга Х.Нямбаатар АН, ХҮН-ээс тус бүр нэг орлогчтой болж магадгүй гэжээ. 

Тодруулбал, тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр, "Сөрөг хүчний үүрэг оролцоо асар их гэдгийг иргэд, сонгогчид маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ер нь МАН, АН хоорондоо өрсөлдөж байгаа мэт ард түмний өмнө жүжиг үзүүлэхээ болих хэрэгтэй. Энэ байдлаараа тэд орон нутгийн сонгуулийн дараа мөн л хамтарч, нэг цул болон өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллах болов уу. Орон нутгийн сонгуулийн дараа Х.Нямбаатар АН, ХҮН-ээс тус бүр нэг орлогчтой болохыг үгүйсгэхгүй. Харин “Үндэсний Эвсэл” эд нартай нэг тогоонд орохгүй" гэжээ.