Хүнсний ногоо тээвэрлэж явсан том оврын автомашин замын хажуу руу унасан осол гарчээ

2024-09-20 19:17

Ослын улмаас хүний эрүүл мэнд хохироогүй бөгөөд "52-ын даваа" уруудаж явахад машин нь тоормозгүй болсны улмаас осолдсон хэмээжээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг "52-ын даваа"-ны орчимд хүнсний ногоо тээвэрлэж явсан том оврын автомашин замын хажуу руу унасан осол өнөөдөр /2024.09.20/ гарсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тухайн ослын улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй бөгөөд ослыг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч "52-ын даваа уруудаж явах явцад тээврийн хэрэгсэл тоормозгүй болсны улмаас замын хажуу руу осолдсон" хэмээн мэдүүлээд байгаа аж. 

2024-09-20 18:55

Хүнсний ногоо тээвэрлэж явсан том оврын автомашин замын хажуу руу унасан осол гарчээ

Хүнсний ногоо тээвэрлэж явсан том оврын автомашин замын голд хажуулдаж унасан осол өнөөдөр гарчээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг "52-ын даваа"-ны орчимд том тэрэг унасан осол гарсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хүнсний ногоо тээвэрлэж явсан аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.