Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамныхан тус улсын далайн эрэг орчмыг цэвэрлэжээ

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамныхан тус улсын далайн эрэг орчмыг цэвэрлэжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дахь удаагийн чуулганаар санаачлан жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг Дэлхийн цэвэрлэгээний өдөр болгон зарласантай холбогдуулан Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам уг санаачилгад нэгдэж, Кувейт Улсын Жахра хотын Хувайсат далайн эрэг орчимд цэвэрлэгээ хийлээ.

Энэхүү санаачилга нь 2018 оноос хойш дэлхийн хог хаягдал, тур дундаа далайн хог хаягдлын асуудалтай тэмцэх зорилгоор “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, сүүлийн 5 жилийн хугацаанд НҮБ-ын гишүүн орнуудын 95 хувь, мөн 91 сая хүн оролцож, 543,704 тонн хог хаягдлыг цэвэрлээд буй бөгөөд 2023 оноос албан ёсоор НҮБ-ын Олон улсын өдрүүдийн календарьд нэмэгдсэн байна.