Нийслэлийн Хангарди ордонд Улсын дээд шүүхийнхэн байрлахаар ажиллаж байна

Нийслэлийн Хангарди ордонд Улсын дээд шүүхийнхэн байрлахаар ажиллаж байна

Хотын захиргаа Яармаг руу нүүснээр Төв талбайн баруун талд байрлах Хангарди ордон суларсан. Тэгвэл тус суларсан Хангарди ордонд Улсын дээд шүүхийнхэн байрлахаар бэлтгэж эхэлжээ. Тус ордныг 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд  нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэхээр ажиллаж байна. 

Гэхдээ зарим мэргэжилтнүүд тус ордныг хямд үнээр хувьчиллаа, зөвхөн газар нь л 13.7 тэрбумд хүрнэ гэсэн юм. Хангарди ордныг 2008 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, барилга нь баригдаад ердөө 10 гаруй жил болж байхад 13.7 тэрбум төгрөгөөр тооцсон анхаарал татаад байгаа юм, Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 2015 онд дуудлага худалдаанд оруулснаар “Таван богд”-ын Ц.Баатарсайхан 23.8 тэрбумыг санал болгон,  авч байсан. Харамсалтай нь, төр авах болохоор үнэлгээг нь бууруулсан уу, 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд 43 тэрбум 423.3 сая төгрөг 2022 онд хийсэн үнэлгээгээр 79 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан “Хангарди” ордон ханш нь хэд дахин буурлаа.