Боловсролын сайд П.Наранбаяр төрийн өмчийн их сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзжээ

Боловсролын сайд П.Наранбаяр төрийн өмчийн их сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзжээ

Боловсролын сайд П.Наранбаяр төрийн өмчийн зургаан их сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр тэд төрийн өмчийн их сургуулиудын сургалтын орчин багш нарын нийгмийн баталгаа, хангамж зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн байна.  Тулгамдаж буй асуудлаарх санал хүсэлтийг нь нээлттэй хүлээн авч, боломжит арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгээ Боловсролын сайд хэлжээ.