Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас алга болсон 65 настай Г-г эрэн хайх ажлыг зогсоожээ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас алга болсон 65 настай Г-г эрэн хайх ажлыг зогсоожээ

Дорноговь аймаг, Улаанбадрах сумаас 40 км-ын зайд тус сумын харьяат иргэн Г нь энэ сарын 08-ны өдрийн 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 15:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид,  ар гэрийн хүнтэй хамтран иргэн 65 настай эрэгтэй Г-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 18-ны 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоожээ.