БНСУ-ын "K Store" дэлгүүр Монголын "Гоёл" брэндийг дагнан худалдаалахаар болжээ

БНСУ-ын "K Store" дэлгүүр Монголын "Гоёл" брэндийг дагнан худалдаалахаар болжээ

БНСУ-ын "K Store" дэлгүүр өнөөдрөөс эхлэн /2024.09.19/ "Гоёл" брэндийг Солонгост анх удаа дагнан зах зээлд гаргах болсноо зарлалаа.

"Гоёл" компани нь АНУ-ын "Jones New York"-ийн дараа орох лицензтэй хоёр дахь брэнд (LB) бөгөөд дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 48 орчим хувийг бүрдүүлдэг Монголоос ирсэн ноолуурын брэнд хэмээн тодотгожээ. Мөн тус дэлгүүр энэ сарын 21-ний өдөр гарах нэвтрүүлэгтээ "Гоёл кашмерын сүлжмэл хувцаснуудыг танилцуулна" гэсэн байна.

“SK Stoa Commerce Group”-ийн тэргүүн Шин Хи Квон, “Монгол ноолуур нь зөөлөн бүтэцтэй бөгөөд чанараараа дэлхийд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн. Бид зах зээлд ноолуураар тэргүүлэх болно" гэжээ.