"Чингис хаан" үндэсний музей энэ сарын 15-наас өвлийн цагийн хуваарьтаа шилжжээ

"Чингис хаан" үндэсний музей энэ сарын 15-наас өвлийн цагийн хуваарьтаа шилжжээ

"Чингис хаан" үндэсний музей энэ сарын 15-наас өвлийн цагийн хуваарьтаа шилжлээ.

“Чингис хаан” үндэсний музейн цагийн хуваарь:

Ажиллах өдөр: Лхагва-Даваа гараг (Мягмар гарагт амарна)

Ажиллах цаг: 09.00-17.00

Касс хаах цаг: 16.00

"Чингис хаан” үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 15.00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчдэд музей 17.00 цагт хаахыг анхааруулж байна. Тус музейн үнэ тарифын мэдээллийг хүргэе.

Үнэ тариф:

Хүүхэд-0-16 нас /Музейн тухай хуулийн 9.1-т ... Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд ... гэж заасан/: Үнэгүй

Ахлах анги: 17-18 нас: 15000 төгрөг

Оюутан /бакалавр түвшин/: 15000 төгрөг

Том хүн: 30000 төгрөг

Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэхтэй/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/

Гадаадын иргэн: 30000 төгрөг

Гадаад хүүхэд: 15000 төгрөг