Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг "Хөх өндрийн овоо" гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 02:14 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн  алба хаагчид 50 км замыг туулан 04:10 цагт очиж, 01:35 цаг ажиллаж унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 900 га талбай өртөж шатжээ.