"Тавантолгой түлш"-ийн Ц.Даваацэрэн тэтгэвэртээ гарсан тул түүний оронд "Бэрх" тосгоны захирагч асан Ц.Лхагвасүрэнг түр томилжээ

"Тавантолгой түлш"-ийн Ц.Даваацэрэн тэтгэвэртээ гарсан тул түүний оронд "Бэрх" тосгоны захирагч асан Ц.Лхагвасүрэнг түр томилжээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнг 2022 оны дөрөвдүгээр сард "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байсан билээ. 

Тэгвэл Ц.Даваацэрэн нь өнгөрсөн хавар тэтгэвэртээ гарч, түүний орны хүнийг түр томилсон байна. Тодруулбал, "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Лхагвасүрэнг томилоод байгаа аж. Ц.Лхагвасүрэн нь "Тавантолгой түлш" ХХК-д Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр Бэрхийн уулын үйлдвэр өргөх машины засварчин, ОТК мастер, Бэрх хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан байна.