Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146-р ангийн хоёр цэргийн хагалгаа амжилттай болсон

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146-р ангийн хоёр цэргийн хагалгаа амжилттай болсон

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146-р ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбаруудад үзлэг хийж яваад 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр хугацаат цэргийн албан хаагчаас өвчний шинж тэмдгийг илрүүлсэн. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Б.Алтангэрэл дээрх хэргийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хоёр цэрэгтэй холбоотой асуудал гарсан. Цэргүүдэд хагалгаа хийж амжилттай болсон. Ар гэрийнхний зүгээс цэргүүд буцаж очихын бол ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орж магадгүй гэсэн асуудал тавьсан.  Тухайн ангид нь алба хаалгахгүйгээр өөр анги руу хуваарилах асуудал ярьсан. Улмаар энэ залуучуудыг цэргийн албанаас халуулах хүсэлт тавьсан. Энэ нь миний эрхлэх асуудлын хэмжээнд байдаггүй учраас Зэвсэгт хүчний жанжин штаб дээр шийдэгдэж байгаа гэж ойлгосон. 

Ер нь зодсон байж болзошгүй асуудалтай холбоотойгоор Хүний Эрхийн Үндэсний Комисс ажиллаж, тайланг сонссон. Цагдаагийн байгууллагад ийм асуудал болсон бол эрүүгийн хариуцлага оногдуулах талаар Хил хамгаалах байгууллага өөрсдөө өргөдөл гаргасны дагуу хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.