Сурагчид нэгийгээ зодож дээрэлхсэн үйлдлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Сурагчид нэгийгээ зодож дээрэлхсэн үйлдлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн сурагчид нэгнийгээ сөгдүүлж суулгаад зодсон улмаар зодсон бичлэгээ нэгэндээ зарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, “Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийгдэж байгаа. Зодоонд оролцсон хүмүүсээс гадна хүчирхийллийн шинжтэй, зохисгүй бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн үйлдлийг давхар шалгаж, арга хэмжээ авдаг болсон" гэв.