“СИТИ” их сургуульд Монголын анхны гоо сайхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдлээ

“СИТИ” их сургуульд Монголын анхны гоо сайхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдлээ

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны гоо сайхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдлээ. 2017 оноос лабораторийн судалгаа шинжилгээний ажил явагдаж ийнхүү өнөөдөр нээлтээ хийж байгаа аж.

Лабораторийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн 3D технологи бөгөөд хүний эд эрхтэнг сканнердаж, 3D принтерээр хэвлэн бэлдцээ гаргаж, маш нарийн Герман технологиор элдэж хийдэг.  “СИТИ” Их сургууль тус үйлдвэрийн патентыг 20 жилийн хугацаатай аваад байна.

Төрөлхийн болон осол гэмтлийн улмаас гар хуруу, хөл зэрэг эрхтнээ тайруулахаас өөр сонголтгүйд хүрч байгаа хүмүүст протезын талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг. Тэгвэл түүнийг орлуулах, гоо зүйн талаасаа тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд зориогоор “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны гоо сайхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдээд байна. Ийнхүү эд эрхтнээ тайруулсан, төрөлхийн дутуу эд эрхтэнтэй зэрэг асуудлыг гоо зүйн талаас нь шийдэх боломжтой болж буй юм.