Баянхонгор аймгийн Баянлиг суманд газар хөдөлж, хүчтэй чичирхийлэл иргэдэд мэдэгджээ

Баянхонгор аймгийн Баянлиг суманд газар хөдөлж, хүчтэй чичирхийлэл иргэдэд мэдэгджээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Овоот шар” гэдэг газарт өчигдөр /2024.09.15/ 13:35:28 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 13:41 цагт мэдээлсэн. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад, "Тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн" гэсэн мэдээлэл өгсөн бол “Овоот шар” гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад "Гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан" гэсэн байна. Бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ.