Эмч А.Сувдаа "онгоцонд бие нь муудсан гадаад эмэгтэйн амийг аварсан" гэх мэдээлэл нийтлэгджээ

Эмч А.Сувдаа "онгоцонд бие нь муудсан гадаад эмэгтэйн амийг аварсан" гэх мэдээлэл нийтлэгджээ

Монгол Улсын иргэд онгоцонд зорчиж яваад бусадын амь насыг аварсан тохиолдол цөөнгүй.

Тухайлбал,  Тайландаас Хонконгийн чиглэлд нисч явсан СХ712 онгоцыг Филиппиний амиа золиослогч барьцаалж унагах оролдлого хийхэд уг онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх хэмээх Монгол залуу түүнтэй тэмцэлдэн онгоц унагаах ажиллагааг нь зогсоож зорчигчдын амийг аварч байв. Мөн АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд явсан С. Цэрмаа гэх Монгол бүсгүй хүний амь аварч, элэг нэгтнүүдээ огшоож байв. 

Тэгвэл саяхан Монгол эмч онгоцонд бие нь муудсан гадаад эмэгтэйн амийг аварсан байна.

Энэ талаар олон нийтийн сүлжээнд, "Монгол эмч нар Финланд Улсын Зүүн Финландын их сургуульд ажиллаад буцах замдаа онгоцонд бие нь муудсан эмэгтэйг аварчээ. Нислэгийн багийнхан зорчигчийн бие муудсаныг мэдэгдэж, “Зорчигчид дунд эмч байна уу” хэмээн тусламж хүсэхэд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа өвчтөнд яаралтай тусламж үзүүлж, амийг нь аварсан байна" гэх гэрэл зураг бүхий мэдээлэл нийтлэгджээ. Бид тухай мэдээллийг нягталж байна.