36 дахь удаагийн "Barilga Expo" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

36 дахь удаагийн "Barilga Expo" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 36 дахь удаагийн BARILGA EXPO барилгын үзэсгэлэн яармагийн нээлт өнөөдөр /2024.09.06/ 13:30 цагт Буянт-Ухаа ордонд болно. 

Нээлтийн арга хэмжээнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн хот байгуулалт хотын стандартын газар Монголын Ипотекийн Корпораци болон барилгын салбарын холбоод, төрийн бус байгууллагуудын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирэх бөгөөд, барилгын салбар дахь төрийн бодлого, шийдвэрүүд, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ипотекийн зээл, ногоон барилгын талаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авч мэдээ бэлдэхийг  урьж байна. Тус үзэсгэлэнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 300 орчим ААН, компаниуд оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулах ажээ.