"Парис 2024" зуны 17 дугаар паралимпын наадам эхлээд долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд нийт 168 орны тамирчид оролцож манай улс нэг алт, хоёр мөнгөн медалийн эзэн болсноор 41 байрт бичигдлээ. Тэгвэл таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар дэлхийн шилдэг арван багаас дөрөвдүгээр байрт жагсаад байна. Энэ манай улсын таеквондогийн багийн анхдагч амжилт хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Ж.ЦЭЦЭГСҮРЭН