ШУУД: СТӨ-ний урд “Путиныг эсэргүүцэж байна” хэмээн орилсон иргэнийг цагдаа нар саатуулав

ШУУД: СТӨ-ний урд “Путиныг эсэргүүцэж байна” хэмээн орилсон иргэнийг цагдаа нар саатуулав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирээд байна. Энэ нь В.Путиныг дайны гэмт хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрсөн улсад хийж буй анхны айлчлал юм.

Харин үүнийг манай улсын зарим иргэд эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байсан. Тэгвэл СТӨ-ний урд “Путиныг эсэргүүцэж байна” хэмээн орилсон иргэнийг цагдаа нар түр саатуулав. Тэрбээр, "Би Сүхбаатарын талбайн хажуугаар өнгөрөхдөө өөрийн үзэл бодлоо л илэрхийлсэн. Үүнийхээ төлөө магадгүй баривчлагдаж байх шиг байна. В.Путин яах гэж ирж байгаа нь үнэхээр ноцтой асуудал. Орчин үед дайн огт байж болохгүй. Тэр тусмаа манайх шиг жижиг улс дайныг хэзээ ч дэмжиж болохгүй" гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: