В.Путины Монгол Улсад хийх төрийн айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хэсэгчилж түр хаана

В.Путины Монгол Улсад хийх төрийн айлчлалтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хэсэгчилж түр хаана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байгаатай холбоотой энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруугийн замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ.
Энэ удаагийн хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хүрээнд өндөр зэрэглэлд явагдах тул зочны зорчих үеийн зам дагуу болон зогсоол талбайд байрласан тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлөх зохицуулалт хийнэ.
Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.



Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө