Р.Эрдэнэбүрэн: ЗДТГ болон ЗГХЭГ-т автобус өгнө. "Автомашинаасаа бууцгаая" уриатайгаар өөрсдөө автобусанд сууж эхэлнэ /LIVE/

Р.Эрдэнэбүрэн: ЗДТГ болон ЗГХЭГ-т автобус өгнө. "Автомашинаасаа бууцгаая" уриатайгаар өөрсдөө автобусанд сууж эхэлнэ /LIVE/

"20 минутын хот" Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны өнөөдрийн /2024.09.02/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцлаа.

"20 минутын хот" Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн, "Есдүгээр сард замын нөхцөл байдал үнэхээр хүнд байхаар төлөвтэй байгаа учраас олон газар зам хаахаар байгаа. Мөн дээд хэмжээний уулзалтуудтай байгаа тул иргэдийн санал асуулгыг сонсоод иргэдийн дийлэнх нь зөвшөөрсөн тохиолдолд яаралтайгаар дугаарын хязгаарлалтын ажлыг эхлүүлэх чиглэлээр хотын даргад санал хүргүүллээ.

Мөн Төсвийн тодотголын үеэр томоохон төслүүдийн зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ, ажлын зургууд хийгдсэн төслүүд тавигдсан. Энэхүү ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа. Мөн автобусны үйлчилгээг сайжруулах талаар ярилцаж, төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас уг ажлыг эхлүүлье гэж шийдлээ.

Түүнчлэн өнөөдөр УИХ-ын Тамгын Газар болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газарт автобус өгөх гэж байна. Эхний ээлжинд УИХ-ын гишүүд, яамныханд тодорхой зогсоолууд тодорхойлж, "Автомашинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая" уриатайгаар өөрсдөө автобусанд сууж эхлэх гэж байна" гэв. 

ҮЗЭХ:




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө