Голын усанд тоглож байгаад живсэн таван настай хүүг долоо дахь өдрөө эрэн хайж байна

Голын усанд тоглож байгаад живсэн таван настай хүүг долоо дахь өдрөө эрэн хайж байна

Голын усанд тоглож байгаад живсэн таван настай хүүг долоо дахь өдрөө эрэн хайж байна. 

Тодруулбал, Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.