Ирэх даваа гарагаас сургуулийн автобус үйлчилгээнд явж эхэлнэ

Ирэх даваа гарагаас сургуулийн автобус үйлчилгээнд явж эхэлнэ

Энэ жил есдүгээр сарын 1 амралтын өдөр буюу ням гарагт таарч байна. Иймд Даваа гарагаас сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаж эхэлнэ.

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ. Тодруулбал улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.




Өнөөдөр тахиа өдөр

17 цагийн өмнө