“Солонгосын соёлын өдрүүд-2024” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ

“Солонгосын соёлын өдрүүд-2024” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, хамтран ирэх есдүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах “Солонгосын соёлын өдрүүд 2024” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж байна. 

Сүхбаатрын талбайд болж буй соёлын өдөрлөгт БНСУ-ын Хойд Гёнсан, Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани  оролцохоор иржээ. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайхны үйлчилгээ эрхлэгч 58 аж ахуй нэгж, байгууллага оролцож үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Мөн тус өдөрлөгт “Юн Мён Хва” хамтлаг, амьд хөгжмийн "НУМҮРИ" хамтлаг, Солонгос ардын урлагийн тоглолт, үндэсний электрик хөгжмийн тоглолт, жинду бөмбөрт бүжиг, таэквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэр болох аж. Түүнчлэн K-POP бүжгийн тоглолт, гудамжны бүжгийн үзүүлбэр, “OPEN MIC” тэмцээн, хурдан идэх тэмцээн зохион байгуулахаас гадна, өдөрлөгийн хамгийн онцлох нэг зүйл нь өдөрлөгт ирсэн үзэгчдийн дундаас Солонгос улс руу явах хоёр талын виз болон Кпоп хамтлагийн тасалбар бэлэглэхээр төлөвлөсөн гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

17 цагийн өмнө