"Парис-2024" паралимпын наадам өнөөдрөөс эхэлж байна. Монголын шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 8-ыг дуустал оролцох хуваарьтай. Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нд манай дөрвөн тамирчин өрсөлдөнө.
Тамирчдын тоглолтын хуваарийг танилцуулж байна.
- 17.00 цагаас Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн S6 ангилалд Х.Номуун
- 16.20 цагаас Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд У.Сүрэнжав
- 23.00 цагаас Пара байт харвааны чансаа тогтоох харваа Д.Сэлэнгээ
- 23.00 цагаас Пара байт харвааны чансаа тогтоох харваа Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөнө.
Дээрх цагууд нь тухайн спортын төрөл эхлэх цаг бөгөөд манай улсын тамирчны тоглолт эхлэх цаг бусад тамирчдын тоглолтоос хамаарна.