“Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурлын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна

“Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурлын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна

“Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурлыг Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуган, МУИС-ийн Номын сангийн өргөөнөө энэ сарын 26-28-ны өдөр зохион байгууллаа.

Монголын бурхны шашин судлал нь шашин судлал, буддын судлал, монгол судлалын хүрээнд тал бүрээр судлагддаг аж. Манай улсад бурхан шашин анх дэлгэрэхдээ монголчууд бидний үүх түүх, төрт ёс, зан заншлын нэгээхэн хэсэг болсоор ирсэн. Энэ нь хүүхдээ шашинаар дамжуулан хүмүүжүүлж, хүнлэг энэрэнгүй, бусдад төвөг учруулахгүй байхын сацуу, ямар үйл хийн, түүнийхээ шимийг хүртэхийг сургадаг билээ. Энэхүү хурлын зорилго нь Монголын бурхны шашныг судалдаг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, сурталчилан таниулах, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих, монголын бурхны шашин судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцсэн байна. 

Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, БНПУ, БНСУ, БНУАУ, Швейцарь, Япон, Тайланд зэрэг 11 улсын 60 гаруй эрдэмтэн, судлаач Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа, Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа, Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгаа, Mонголын бурхны шашны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлжээ. 

Ж.Цэцэгсүрэн




Өнөөдөр тахиа өдөр

19 цагийн өмнө