УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилжээ

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилжээ

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ эсвэл "Эрдэнэс Монгол" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилж магадгүй  талаар манай сайт мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.  Тэгвэл түүнийг "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирлаар томилжээ. Тэрбээр өнгөрсөн парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүсэд нэр дэвшиж, ялагдсан байдаг. УИХ-д хоёр ч удаа өвөрхангайчуудыг төлөөлж байсан.

“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө