Словенины Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг хязгаарлахыг ТЦА-наас мэдээллээ

Словенины Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг хязгаарлахыг ТЦА-наас мэдээллээ

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч хатагтай Наташа Пирц Мусар тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна. Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.