Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн "Орхон Сэлэнгийн бэлчир" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км-т/ “Сэлэнгэ” мөриний эрэг дээр таван хүн аялж байснаас нэг хүн нь живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
