Маргааш хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож, нар буцна

Маргааш хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиож, нар буцна

Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр маргааш буюу зургаадугаар сарын 22-ны бямба гарагт тохионо. Мөн энэ өдөр жил бүрийн хамгийн урт өдөр, богино шөнө болдог гэдгээрээ онцлогтой. Өдрийн наран 40:53 цагт мандаж, 20:55 минутад жаргана.

Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22-н болоход дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг юм.