Туркийн иргэн Х.Сакланан гэгчийг Изралийн Иерусалим хотын Херодын хаалганы ойролцоо Израилийн хилийн цагдаагийн ажилтнуудын эсрэг халдлага үйлдэхэд нь устгагдсан хэрэг явдал өчигдөр /2024.04.30/ гарчээ. Х.Сакланан гэх 34 настай халдлага үйлдэгчийг устгахаас өмнө Израилийн нэг цэрэг хөнгөн шархадсан байна.
Энэ талаар Израилийн цагдаагийн алба хаагчид, "Туркийн иргэн хутгалах халдлага үйлдсэн тул түүнийг буудан хөнөөсөн" гэж мэдэгджээ. Мөн сэжигтэн Х.Сакланан гэгч нь өнгөрсөн даваа гарагт Жорданаас Израиль руу жуулчны хувиар нэвтэрч, Хародын хаалганы ойролцоо офицерыг хутгалсан гэжээ.
Эх сурвалж: NEXTA
The Turkish citizen Hassan Saklanan traveled to Israel in order to perpetrate a stabbing attack against Israel Border Police officers near Herod's Gate in the Old City of Jerusalem.
— Visegrád 24 (@visegrad24) April 30, 2024
One Israeli soldier was lightly wounded before the 34-year-old attacker was liquidated.
???? pic.twitter.com/DltEdWyAL0