Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, бүрэн унтраажээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Говь” гэдэг газар есдүгээр сарын 13-ны 17:55 цагт хээрийн түймэр гарсан тухай дуудлага бүртгэгдсэн байна. Түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллан, есдүгээр сарын 13-ны 21:25 цагт цурамд оруулж, есдүгээр сарын 14-ний 10:10 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 400 га талбай хээрийн түймэрт өртжээ.

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” 2 дугаар багийн “Сангийн далай” гэдэг газар есдүгээр сарын 14-ний 10:50 цагт хээрийн түймэр гарсан байна. Тус түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид болон Матад сумын нутаг дэвсгэрт байрлах “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд оролцжээ. Нийт 37 хүн, зургаан автомашин, нэг трактор түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 14-ний 19:10 цагт цурамд оруулан, есдүгээр сарын 15-ны 05:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 8000 га талбай хээрийн түймэрт өртсөн байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө