Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр /2026.09.14/ хуралдаж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2027 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо.
2027 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг:
- Монгол Ардын нам – 3.36 тэрбум төгрөг
- Ардчилсан нам – 2.57 тэрбум төгрөг
- ХҮН нам – 756.8 сая төгрөг
- Үндэсний эвсэл – 377 сая төгрөг
- Иргэний зориг ногоон нам – 368.3 сая төгрөг
- Үнэн ба зөв нам – 161.5 сая төгрөг, нийт 7.6 тэрбум төгрөг байхаар тогтоожээ.
Харин "ШИНЭ нам"-ыг Улсын дээд шүүх 2026 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор бүртгэлгүйд тооцсон тул Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоосон байна. Төрөөс намд олгох эцсийн санхүүжилтийн хэмжээг 2026 оны санхүүгийн тайланг хянаж, дүгнэлт гаргасны дараа 2027 оны тавдугаар сард тогтооно.