О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын балгас гэмт хэргийн үүр болсон. Б.Жаргалсайхан гэх хүн энэ барилгаа засаж, татвараа төл

О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын балгас гэмт хэргийн үүр болсон. Б.Жаргалсайхан гэх хүн энэ барилгаа засаж, татвараа төл

"Хангай" зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болжээ. Уг барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоог хүртэл тодорхойгүй байсан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг энэ талаар тайлбар өглөө.

Тэрбээр, "Улаанбаатар хотын төлөвлөлт буруу хийгдэж, ямар ч үзэмжгүй болсныг иргэд мэдэж байгаа. Бидний хувьд энэ алдааг засах гэж үе шаттайгаар ажиллаж байна. Үүний нэг жишээ бол "Хангай" зочид буудал. Энэ зочид буудал хувьчлагдаж эзэнтэй болоод 30 жил болж байна. Даанч эзэнгүй юм шиг явж ирлээ. Хангай зочид буудалтай холбоотой үндсэн хоёр асуудал байгаагийн нэг нь татварын асуудал, хоёрдугаарт орчиндоо аюулгүй байдал хангагдахгүй гэмт хэргийн үүр болж байгаа юм. Ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх эрхтэй. Гэхдээ хувийн өмчтэй бол татвараа төлдөг, хариуцлагаа үүрдэг байх,  бусдад аюултай орчинг бүрдүүлж болохгүй.

2010 онд "Буян"-ын Б.Жаргалсайхан болон “Номин”-ийн Ш.Баярсайхан гэх хоёр хүн нийлээд компани байгуулж, нэг давхарт нь гуанз ажиллуулж байна. Гэтэл дээшхи арван давхар нь тусдаа гэрчилгээтэй мөртлөө Улсын татварын газар огт бүртгэлгүй байна. Мөн гэмт хэрэг зөрчлийн үүр болоод байна. Сүүлийн 10-аад жил энд 40 гаруй гэмт хэрэг зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Харуул хамгаалалт байдаггүй учраас дураараа ороод нэгнийгээ зодох, архидан согтуурах гэмт хэрэг болж байна. Хотын төвд ийм барилга байлгаж болохгүй. Иймд энэ барилгаа өөрчилж, татвараа төл гэсэн шаардлагыг нийслэлээс тавьж байгаа" гэв.

ҮЗЭХ: