Монгол хоол, идээ ундааны “Улсын аварга тогооч” шалгаруулах анхдугаар уралдаан шилгүүдээ тодрууллаа

Монгол хоол, идээ ундааны “Улсын аварга тогооч” шалгаруулах анхдугаар уралдаан шилгүүдээ тодрууллаа

Монгол хоол, идээ ундааны “Улсын аварга тогооч” шалгаруулах анхдугаар уралдаан, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын “Спортын анхдугаар их наадам”  өчигдөр Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол хоол, идээ ундааг бэлтгэх уламжлалт арга технологийг хойч үедээ өвлүүлэх, сурталчлах, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх, олон ястан, угсаатнуудын соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, үндэсний брэндийг бий болгох, таниулах, салбарын мэргэжлийн ур чадвэрыг дээшлүүлэхэд энэхүү үйл ажиллагаа чиглэгдсэн байна.

Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 700 гаруй тогооч, хоол үйлдвэрлэгчид оролцсон бөгөөд Архангай аймгаас “Орчин үеийн монгол хоол” төрөлд Ашид Бэхи рестораны тогооч Б.Билгүүн амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Шагналт байранд орсон тогоочдын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.