Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр эмэгтэй анх удаа арван улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр сарын турш 30 мянган км замыг мотоциклоор туулахаар өнөөдөр /2024.04.19/ Сүхбаатарын талбайгаас хөдөллөө.
Тэдний хувьд 2020 онд Монгол орноор таван мянга 700 км аялж байсан туршлагатай юм. Харин энэ удаа тэд Улаанбаатараас Баян-Өлгий, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк, Москва, Алтанбулаг гээд Улаанбаатарт эргэж ирэхээр төлөвлөжээ. Мөн аялагч Н.Оргилмаа нь "Moto rent Mongolia" хэмээх мотоциклын сургалт явуулдаг бөгөөд 17 жилийн туршлагатай аж.
ВИДЕО: