Х.Нямбаатар: Ирэх долоо хоногоос ТҮК-ийн ажилчид шүүр барьж зогсохгүй, хотыг техникээр цэвэрлэнэ

Х.Нямбаатар: Ирэх долоо хоногоос ТҮК-ийн ажилчид шүүр барьж зогсохгүй, хотыг техникээр цэвэрлэнэ

ТҮК-ийн ажилчдын цалин болоод ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид шинэчлэл хийхээр болжээ. Энэ хүрээнд гарсан шийдвэрүүд ирэх зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар, "Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь шинэчлэх ажил худалдан авах ажиллагаа дуусгавар болж хийгдсэн. Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлээд төв гудамжуудад хүмүүс шүүр барьж зогсохоо болино. Бусад тоног төхөөрөмжүүд 4, 5 дугаар сард бүхэлдээ нийлүүлэгдэнэ. Хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээ үйлчилгээг механикжсан тоног төхөөрөмжүүдээр хийхээр бэлтгэл ажлуудыг хийж байна.

Хоёрдугаарт, ТҮК-ийн ажилчдын цалинг 3,500,000 төгрөгт хүргэх тооцоо судалгааны ажлууд дуусаж байна. Зургаадугаар сарын 1-ээс эхлэн шинэчилсэн цалингаар явах, ИТХ-д тодотгол өргөн барих ажил хийгдэж байгааг хэлье. Дээр нь ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах хөтөлбөр хамт батлагдана" гэлээ.