“Баавгай болохсон” УСК Их Британи, Ирландын кино театруудаар гарахаар болжээ

“Баавгай болохсон” УСК Их Британи, Ирландын кино театруудаар гарахаар болжээ

“Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон" уран сайхны кино Их Британи, Ирландын кино театруудаар 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс гарч эхлэхээр болжээ.

Энэхүү кино нь Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол Улсаас анх удаагаа шалгарч бусад олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм. “Баавгай болохсон" кинонд Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийг агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулсан байдаг.