"Наймдугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилчдын сарын цалинг 1000 долларт хүргэнэ" гэв

"Наймдугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилчдын сарын цалинг 1000 долларт хүргэнэ" гэв

Ирэх наймдугаар сарын 1-нээс хот тохижилт, үйлчилгээний газрын ажилтнуудын цалинг 1000 долларт хүргэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээллээ. 

Тэрээр "Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартай дүйцэхүйц буюу 3-3.5 сая төгрөг болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгасан" гэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршсэн байна. Үүнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтыг сүйтгэж байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэйг хотын дарга хэлж байлаа.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

44 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

46 минутын өмнө