Өчигдөр шөнө буюу дөрөвдүгээр сарын 9-ний шөнө Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух долоон өрхийн нийт 15 иргэн угаартсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлсэн ч харамсалтайгаар угаартсан иргэдийн хоёр нь нас барсан байна. Хавар, намрын улирал буюу дулаарч буй энэ үед угаартах тохиолдол эрс нэмэгддэг тул иргэд дулаан байгаа ч хяналтаа сулруулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.