Монгол Улс, БНХАУ-ын тал Замын-Үүд болон Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг шуурхайлах талаар санал солилцож дараах асуудлыг хэлэлцэн тохиролцов.
Үүнд:
- Бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлах,
- Чөлөөт бүсүүдийг холбох хил холболтын цэгийг ойрын хугацаанд тогтоох,
- Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Дээрх асуудлыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээнд хотод өчигдөр болсон Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн тохиролцсон юм. Ажлын хэсгийн хурлыг Монгол Улсын талаас ЭЗХЯ, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны газар ахлан холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах нь эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалд чухал нөлөө үзүүлнэ гэж ЭЗХЯ-наас мэдээллээ.