Ирэх ням гарагаас эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Ирэх ням гарагаас эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Энэ сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ. 

Харин энэ сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрнэ. Мөн ням гарагт өдөртөө 2 хэм, шөнөдөө -6 хэм хүрч эрс хүйтрэх аж. Иймд иргэд та бүхэн цасан шуурга шуурах 13, 14-ны өдөр хол замд гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.