Цэцэрлэгт хүрээлэнгийн модыг арчилж, шохойдож байна

Цэцэрлэгт хүрээлэнгийн модыг арчилж, шохойдож байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн модыг арчилж, шохойдож байна.

Хавар мод сөөгөнд шохой хийх нь арчилгааны гол ажлын нэг бөгөөд олон талын ач холбогдолтой. Мод, бут, сөөгийг ургамлын өндрөөс нь хамааран гол ишинд шохойн түрхлэгийг нэгэн жигд өндрөөр түрхэнэ. Найруулахдаа байгалийн лагшин 10 кг, бор давс хоёр кг-ыг 1-2 литр усанд уусгаж холино. Бор давс нь шохойг барьцалдуулах чадвартай болгодог байна.

Шохой нь модыг хортон шавьжнаас хамгаална. Гол ишээр дамжин дээш авирч буй хортон шавж холтос, иш нь гэмтсэн модны завсараар нэвтэрч орохоос сэргийлнэ. Үүнээс гадна ишийг нар салхи модны чийг алдалтаас хамгаалж шохойн түрхлэг хийх нь амьдрах хувийг нэмдэг. Мөн таримал мод, сөөгний өнгө үзэмжийг сайжруулахаас гадна гэмтсэн иш, таналт тайралт, шуулт хийсэн мөчирт чийг алдах, өвчин үүсэх эрсдэлийг багасгадаг ач холбогдолтой аж.

 




Өнөөдөр могой өдөр

30 минутын өмнө