СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн замд ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас автобусны хоёр жолооч нас барлаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн замд ачааны машин автобустай мөргөлдсөний улмаас автобусны хоёр жолооч нас барлаа

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас автобусны хоёр жолооч нас барж, 18 хүн гэмтсэн осол гарчээ.

ОБЕГ-аас мэдээлснээр, Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн "Ногоон дов” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өнөөдөр 10:01 цагт иржээ. Алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "ФАВ СА4250" загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасагт хүргэсэн байна.

Автобусны жолооч 36 настай эрэгтэй, туслах жолооч 44 настай эрэгтэй нар нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөнчид тус тус хүлээлгэн өгсөн. Мөн тус автобуст зорчиж яваад бэртэж, гэмтсэн  18 ажилтанг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.