АН-ын уулзалтад очоогүй малчдад өвс, тэжээл өгнө гэсэн тохиолдол Говь-Сүмбэр аймагт гарчээ

АН-ын уулзалтад очоогүй малчдад өвс, тэжээл өгнө гэсэн тохиолдол Говь-Сүмбэр аймагт гарчээ

2024 оны УИХ-ын сонгуульд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт нэр дэвшихээр горилж буй  нэгэн горилогч саяхан Говь-Сүмбэр аймагт иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн байна. 

Уулзалтын үеэр иргэд "Хөдөө орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч, намаар талцаж хэрэлдэх боллоо. Уг хүнд суртлаас үүдэн төрийн ажил цалгардах, иргэд хохирох тохиолдол их байна. Намаар талцсанаас болж нутаг орон ч хөгждөггүй. Бүр сүүлдээ Улсын онцгой комиссын шийдвэрээр өгч буй өвс, тэжээлийг айл, өрхүүдэд хуваарилахдаа МАН, АН-ыг дэмждэг эсэхээр нь ялгаравлаж байна. АН-ын уулзалтад очсон хүмүүст өвс, тэжээл өгөхгүй гэж баг, сумын удирдлагууд хэлсэн" хэмээн ярьж, гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Дорноговь аймгийн АН-ынханд уулзалт цуглаан, арга хэмжээ хийх байр өгдөггүй зэрэг хүндрэл гардаг байна.