Сураггүй алга болоод байсан 82 настай эмэгтэй гэртээ эсэн мэнд иржээ

Сураггүй алга болоод байсан 82 настай эмэгтэй гэртээ эсэн мэнд иржээ

Баянхонгорын Богд суманд 82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тодруулбал, энэ сарын 27-ны өглөө Онцгой байдлын газарт дээрх дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд малчин 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харин 2024 оны гуравдугаар сарын 29-ны 09.00 цагийн үед Баянхонгор аймгийн онцгой байдлын ерөнхий газраас, "82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй алга болсон. Тухайн үед шороон шуурга шуурч байсан тул хэсэг айлд байж байгаад өөрөө гэртээ эсэн мэнд ирсэн байсан" хэмээн мэдээллийг өгсөн байна.