Цэцэрлэгийн сурагчид гамшиг ослын дуут дохио сургуулилтанд хамрагдлаа

Цэцэрлэгийн сурагчид гамшиг ослын дуут дохио сургуулилтанд хамрагдлаа

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу Налайх дүүргийн 187 дугаар цэцэрлэгийн багш ажилтан албан хаагчид, цэцэрлэгийн хүүхдүүд дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг 16.00 цагт зохион байгуулжээ.

Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох ёстой. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой. Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх үүрэгтэй байдаг.