Нисэх буудал руу явах замд болсон ослын улмаас олон хүнийг эмнэлэгт хүргэж, автозамыг нээжээ

Нисэх буудал руу явах замд болсон ослын улмаас олон хүнийг эмнэлэгт хүргэж, автозамыг нээжээ

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" нисэх буудал руу явах замд өнөө өглөө олон тооны автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ослын шалтгааны талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, "Өнөө өглөө 08.20 цагт Тээврийн цагдаагийн албанд олон улсын Чингис хаан нисэх буудал руу  явах замд зам тээврийн ноцтой осол гарсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж, ослын нөхцөл шалтгааныг тогтоох хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж, авто замыг чөлөөлсөн. Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар ослын газраас олон хүнийг эмнэлэгт хүргэсэн. Хэдэн хүн хүргэгдсэн болон хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл одоогоор авч амжаагүй байна" гэв.